ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мексикийн зорчигч тээврийн онгоц осолдлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Мексикийн иргэний агаарын тээврийн “Аэро Мехико” зорчигч тээврийн онгоц өчигдөр Дурангогийн нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолджээ. Осол болох үед онгоцонд 101 хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна. Гэхдээ 85 хүн хүнд хөнгөн гэмтсэн тухай албаныхан мэдээлжээ.

Мексикийн Тээвэр харилцааны сайд Жерардо Руйз Эспарзагийн мэдээлснээр Аэро Мехико-2431 дугаартай осолдсон онгоц өчигдөр 16:00 цагийн үед Дуранго мужийн Дуранго хотоос Мехико хотыг чиглэн хөөрсөн байна. Гэвч хөөрснөөс хойш 10 орчим минутын дараа онгоцны эд анги доголдож осолджээ. Онгоцонд зорчиж явсан 101 хүний дөрөв нь нисэх багийн гишүүн аж.

Онгоц осолдсоны дараа зарим хэсэг нь шатжээ.