ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хямралд өртсөн Венесуэлийн нийслэл цахилгаангүй болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Өмнөд Америкийн Венесуэл улсын нийслэл Каракас хотод цахилгааны саатал гарч, хотын 80 хувь нь цахилгаангүй болжээ. Үүний улмаас метро, гэрлэн дохио ажиллагаагүй болж, зам тээврийн осол, түгжрэл үүсч, хэсэгтээ эмх замбараагүй байдал бий болсон байна.

Мөн ойролцоох хоёр ч нисэх онгоцны буудал цахилгаангүй болж, интернэт сүлжээ тасалдсан аж. Эрчим хүчний сайд Луйс Мотта Домингизийн мэдээлснээр цахилгааныг хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Газрын тосны арвин их нөөцтэй Зулиа гэх муж хүртэл цахилгаангүй болж, иргэд нь 12 цагийн турш эрчим хүчгүй амьдарч байгаа аж.

Венесуэль эдийн засаг, улс төрийн хямралын улмаас эрчим хүч, ус, тээврийн асуудалтай нүүр тулгараад байгаагаас гадна хүнс, эм тарианы хомсдолд өртжээ.