Чингис Хаан Гран При ирэх долдугаар сард STEPPE ARENA-д болно

O.Admin
2022-03-02

Улаанбаатар Их Дуулга тэмцээн 2012-2016 онуудад Монгол улсад зохиогдсон билээ. Тэгвэл энэ жил дахин ОУЖБХ-ны цуврал тэмцээн Чингис Хаан Гран При тэмцээн 4 жилийн дараа зэрэглэл ахиж Улаанбаатар их дуулга 2022 нэртэйгээр энэ оноос эхлэн 2024 оны Парисын олимп хүртэл жил бүр VI сард зохиохоор болж МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визер нар гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд тэмцээн зохиогдох ордныг STEPPE ARENA-гаар сонгож албан ёсоор батлав. Та бүхэнд IJF буюу ОУЖБХ-ы тэмцээн зохион байгуулагч захирлууд болох хадагтай Аллан Лиза-Анна, ноён Чимоиу Клаудиу Мариан нар тэмцээн зохиогдох ордонтой танилцсан танилцлаа.