Ц.Дашдорж 14-р байрт орлоо

O.Admin
2022-03-12

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын 12.5 км-ийн уралдаан боллоо. Энэ зайд 22 тамирчин хурд сориход БНХАУ-ын Ван Чен Ян 33:07.8 минутын амжилтаар түрүүлэв. Манай тамирчин Ц.Дашдорж 41:01.0 минутын амжилтаар 14-р байрт орлоо. Манай нөгөө тамирчин Б.Ганболд 48:07.7 минутад замаа дуусгаж, 21-р байрт бичигдсэн юм. Үүгээр манай хоёр цаначны уралдаан өндөрлөж байна.

Гэрэл зургийг Batjargal Dorjsuren