ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Осолдсон Боинг 737 онгоцонд гадаадын иргэн байгаагүй

O.Admin
2022-03-22

Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ны өдөр China Eastern Airlines компанийн 132 зорчигтой онгоц Ужоу хотоос холгүй осолдсон билээ. Тэгвэл ослоос амьд хүн үлдээгүй тухай Хятадын эрх баригчид мэдэгджээ.

Онгоц даваа гарагт Куньмин хотоос 13.00 цагт Гуанжоуг чиглэн хөөржээ. Гэвч 14.20 цагийн орчимд 20 мянга гаруй фут өндрөөс унаж буй нь радард бичигдсэн байна. Хэсэг хугацаанд хөөрсөн ч ахин маш хурдтайгаар унаж эхэлжээ. Эгц босоо чиглэлд 9500 метр/минутын хурдтай газар мөргөж унасан тул амьд хүн үлдэх магадлал тун бага гэж үзэж байна. Хятадын Иргэний агаарын тээврийн газраас одоогоор хар хайрцагны талаарх мэдээллийг өгөөгүй байна. 

Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр зорчигчдын гэр бүлийн гишүүд даваа гарагийн орой China Eastern Airlines-ийн Юньнань дахь салбарт ирээд буй. Онгоцонд гадаадын иргэн байгаагүй гэж тус компани мэдэгдсэн байна.