ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутнууд соёлтой хэрэглээ, залуусын хэв маягийн талаар илтгэл тавьж, мэтгэлцээн өрнүүлж байна

O.Admin
2022-03-27

Соёлтой хэрэглээ-Залуусын хэв маяг” сэдэвт илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээн МУИС-ийн номын сан болон хичээлийн хоёрдугаар байранд эхэллээ.

Оюутнууд архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээ болон залуусын амьдралын хэв маягийн талаар илтгэл тавьж, тухайлсан сэдвээр мэтгэлцэж байна.

  • Согтууруулах ундаа хэрэглэх соёл гэдэг нь буруу ойлголт ;
  • Архины үнийг нэмэх;
  • Архи, согтууруулах ундааг хүнсний дэлгүүрээр зарахгүй байх;
  • Онцгой албан татварыг нэмэх;
  • Архины хамааралтай бол эцэг, эх байх эрхийг нь хасах;
  • Архидалттай тэмцэхэд хууль, эрх зүй, хариуцлагыг чангатгахаас илүү соён гэгээрүүлэх;
  • Электрон тамхины хэрэглээг хориглох;
  • Согтуугаар жолоо барьсан бол жолооны эрхийг бүх насаар нь хасах зэрэг нь оновчтой эсэх талаар мэтгэлцэж, шийдэл эрэлхийлж байна.

Тэмцээнд 96 багийн 287 оюутан оролцож байгаагийн 70 орчим хувь нь их, дээд сургуулиудын нэг, хоёрдугаар дамжааныхан юм. Хагас болон шигшээ тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж аваргаа тодруулна.

Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулж байна.