ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэлж байна

O.Admin
2022-04-07

Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэллээ. Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцож байна.