ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд, 33 удаа буудаж 10 хүн шархдуулжээ

O.Admin
2022-04-13

Нью-Йоркийн метронд мягмар гарагийн өглөө 08:30 цагт галт зэвсэгтэй этгээд халдаж, 33 удаа буудаж 10 хүн шархдуулжээ. Таван хүний биеийн байдал хүнд ч тогтвортой байна гэж мэдээлсэн байна. Сэжигтэн этгээд гал нээснийхээ дараа утаа гаргагч хаясан бөгөөд хэргийн газраас тэсрэх бөмбөг олджээ.

Уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжигтэн 62 настай Фрэнк Р Жэймс гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэрбээр U-Haul компанийн ачааны машин хөлсөлсөн бөгөөд хэргийн газраас түүний түлхүүр олдсон байна. 

Сэжигтний талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган долларын шагнал амлажээ.