ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АИ-92 авто бензиний 39 хоногийн нөөцтэй байна

O.Admin
2022-04-19

Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 148,618 тонн шатахууны нөөц байна. Тодруулбал, 

  • АИ-92 авто бензин 52,138 тонн, 39 хоногийн нөөц
  • АИ-95 авто бензин 4,713 тонн, 53 хоногийн нөөц
  • А-80 авто бензин 11,678 тонн, 70 хоногийн нөөц
  • Дизель түлш 79,296 тонн буюу 29 хоногийн нөөц тус тус байгаа юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,012 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Нийслэлийн шатахууны нөөцийн мэдээллийг тодруулбал, А-80 авто бензин 3,161 тонн, АИ-92 авто бензин 30,770 тонн байна. Харин АИ-95 авто бензин 3,010 тонн, дизель түлш 40,321 тонн байгаа гэдгийг мэдээллээ. 

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,479 тонн, хангайн бүсэд 10,675 тонн байна. Харин төвийн бүсэд 32,555 тонн,  зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 9,757 тонн байгаа юм. 

Манай улс энэ он гарсаар нийт 470.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд, А-80 авто бензин 11.5 мянган тонн, АИ-92 авто бензин 174.6 мянган тонн, АИ-95/98 авто бензин 8.6 мянган тонн, дизель түлш 233.9 мянган тонн, онгоцны түлш 8.5 мянган тонн, бусад 33.8 мянган тонн байна.