ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ил холболттой цахилгааны утаснуудыг далдалжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-06

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ил задгай холболттой, таггүй, цахилгааны аюул учруулж болзошгүй гэрлийн шонг цэгцлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.  

Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, 1-20 дугаар хорооны авто зам дагуух гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК хариуцан, хотын захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажилладаг. Мөн дүүргийн орон сууцны болон гэр хорооллын гэрэлтүүлгийг Засаг даргын захирамжаар 3 бүс болгон ангилж, тус бүрийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажилладаг гэрээт байгууллагуудтай.

Эдгээр байгууллагууд асахгүй болсон гэрлийг засварлах, цахилгааны кабель шугам болон агаарын шугамандаа үзлэг шалгалт хийж, илэрсэн гэмтлийг арилгах, засвар үйлчилгээг хийж байгаа аж.  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дээрх байгууллагуудын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, иргэд болон хороодоос цахилгааны гэмтлийн мэдээг хүлээн авч байгаа юм байна.