ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багшийн дээдийн орчимд байрлах 16 ТҮЦ-ийг нүүлгэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-06

Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Багшийн дээд орчимд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзжээ.  Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас тус дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талбайд  Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг байрлуулах шийдвэр гаргасан. Мөн  хөшөөний орчмын иж бүрэн тохижилтын ажлыг хийж эхлүүлэхээр мэдээллийн самбарыг байршуулсан юм байна.

Иймд тус талбайд зөвшөөрөлгүй байрлаж буй 16 ТҮЦ-д дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ажээ. Гэвч  ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид дээрх шийдвэрийг эсэргүүцсэн тул Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан Ажлын хэсэг тэднийг хүлээн авч уулзсан юм байна.

Улмаар  холбогдох хууль, дүрэм, тохижилт бүтээн байгуулалтын талбайг чөлөөлж, ТҮЦ-үүдийг шилжүүлэн байршуулах талаарх шийдвэрийг танилцуулжээ.