ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОНЦЛОХ АГШИН: Гурилтай жагсаал

O.Admin
2022-05-11

С.Эрдэний Ардчилсан нам буюу Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, А.Цэрэнбат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй Нийслэлийн АН-ын гишүүд өнөөдөр өнгөрөгч амралтын өдөр Жуковын талбайд болсон үйл ажиллагааг эсэргүүцэн "Монголоо Беларусь шиг болгохгүй" нэртэй жагсаалыг өнөөдөр "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний өмнө зохион байгуулсан билээ. 

Тэгвэл энэ үеэр автомашиндаа Ялалтын дуу эгшиглүүлсэн залуус хүрч ирэн жагсаалыг үймүүлж, Д.Сосорбарам гавьяат руу гурил цацаж, жагсаалыг тараахыг цагдаагаас шаардав. Тухайн гурил цацсан иргэн "Оросгүйгээр бид хэн ч биш. Орос бидний итгэлт нөхөр. Монгол Оросгүйгээр оршин тогтнож чадахгүй. Найрамдалт харилцаагаа бодоод энэ тэнэглэлээ зогсоох ёстой" хэмээн бухимдаж, гурил цацжээ.