ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусламж үзүүлэхэд бэлэн

O.Admin
2022-05-21

БНАСАУ-д Ковид19 цар тахлын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзах үеэрээ илэрхийлсэн байна.

Харин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлжээ.