ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Киргизстан, Австри улсад зорчиход шинжилгээний бичиг шаардахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-23

Бүгд Найрамдах Киргизстан Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа өнгөрсөн сарын 30-ны өдөр цуцалсан. Ингэснээр тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх  шаардлагагүй болжээ. Мөн заавал PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй юм байна.

Түүнчлэн, Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтдаа энэ сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Энэ дагуу тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдөв” гэж Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ.