“Парис-2024” олимпын багийн ахлагчаар Д.Сумъяабазарыг томиллоо

O.Admin
2022-06-03

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргалаа. Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгөв. 

Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасан юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуй үедээ “Атланта-1996”, “Сидней-2000” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан аж. Тэрээр Атлантагийн олимпын нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна