“Азийн цом”-ын урьдчилсан шатны “В” хэсгийн эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлүүллээ

O.Admin
2022-06-08

Монголын Хөлбөмбөгийн Холбоон ногоон талбайд зохиогдож буй 2023 оны Азийн АШТ-нд оролцох эрхийн төлөөх тэмцээний эхний тоглолт Филиппин болон Йемений шигшээ багуудын хооронд боллоо.

Дэлхийн чансааны 133-р байрт бичигддэг Филлипинчүүдийг уг тоглолтод ялалт байгуулах өндөр магадлалтай баг гэж үзэж байсан ч Йемений шигшээ баг нягт хамгаалж, сөрөг довтолгоог чанартай хийж байв.

Өмнө мэдээлсэнчлэн Английн “Бирмингем сити” клубийн хаалгач Нэйл Этериже өөрийгөө ямар өндөр ур чадвартай тоглогч вэ гэдгийг харуулж эсрэг багийн олон аюултай довтолгоонд цэг тавьж чадсан юм.

Хэсгийнхээ гурваар бичигдэж буй Йемений шигшээ хүчирхэг багуудад том саад хийж чадахаа харуулан уг тоглолтод Филиппинээс илүү хаалганд оновчтой цохилт гүйцэтгэж байлаа.