Монголын хөлбөмбөгийн баг өнөөдөр Филиппины шигшээтэй тоглоно

O.Admin
2022-06-11

2023 оны Азийн цомын урьдчилсан шатны "В" хэсгийн хоёр дахь тоглолтууд өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний бямба гарагт явагдана. Тус тоглолт 12:30 цагт хөлбөмбөгийн талбайд болох бөгөөд тэдний өрсөлдөгч нь Филиппиний шигшээ билээ.

Манай баг хэсгийн эхний тоглолтдоо Палестины эсрэг гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн ч эцсийн мөчид гоол алдаж хожигдож дуусгасан билээ.