Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ нар алтан медалийн төлөө барилдана

O.Admin
2022-06-24

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах юм. Харин Украины шигшээ баг ирээгүй аж. 

Эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй -48 кг жинд манайхаас дөрвөн бөх зодоглоно. Б.Баасанхүү В хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Лейла Алиеватай барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Харин тус хэсэгт мөн Г.Наранцэцэг барилдсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайваны бөх Чен Хао Линтэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан бол хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Лейла Алиеватай барилдаж базари үнэлгээгээр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Казакстаны бөх Абиба Абузановатай барилдаж цэвэр ялжээ. Тэрбээр цаашаа аваргын төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд аваргын төлөө Японы бөх Нацүми Цүнодотой барилдана.

Харин С хэсэгт Т.Ариунзаяа барилдахаар сугалаа сугалсан бол эхний тойрогт хийлж дараагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Японы бөх Нацүми Цүнодотой барилдаж ялагдал хүлээсэн бол тус жингийн манай сүүлийн бөх Б.Ойдовчимэд D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн бөх Мэри Ди Варгас Лейтэй барилдаж ялагдал хүлээжээ.

Эмэгтэй -52 кг жинд манайхаас дөрвөн бөх зодоглоно. А хэсэгт Ц.Гал-Од орсон бөгөөд эхний тойрогт ОХУ-ын бөх Лилия Нугаеватай барилдаж цэвэр ялагджээ.

В хэсэгт Э.Номинтуяа орсон бөгөөд эхний тойрогт ОХУ-ын бөх Алеся Кузнецоватай барилдаж мөн цэвэр ялагдсан бол. С хэсгийг тэргүүлсэн Б.Хорлоодой тэргүүлсэн бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалийн бөх Жоана Диоготой барилдаж цэвэр ялжээ. Улмаар торгуулийн тойрогт Герман бөх Масча Балхаустай ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Түүний өрсөлдөгч Израйлын бөх Гефэн Примотой барилдана.

D хэсэгт М.Нандин-Эрдэнэ орсон бол эхний тойрогт Германы бөх Масча Балхаустай барилдаж ялагдал хүлээжээ.

Эмэгтэй -57 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт М.Ичинхорлоо багтсан бөгөөд эхний тойрогт БНСУ-ын бөх Ежи Кимтэй барилдаж цэвэр ялсан бол дараагийн тойрогт Израйлын бөх  Тимна Нелсонтой барилдаж цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Чехийн бөх Зеро Земиноватай барилдаж торгуулиар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Хүрэл медалийн төлөө барилдах түүний өрсөлдөгч Германы бөх Паулин Старк.

В хэсэгийг Л.Энхрийлэн тэргүүлсэн бол эхний тойрогт Их Британы бөх Леле Найрнтай барилдаж цэвэр, дараагийн тойрогт Чехийн бөх Зеро Земиноваг цэвэр, мөнгөн медалийн төлөө Чехийн бөх Зеро Земиноваг торгуулиар хожжээ. Улмаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Дариа Курбонмамадоватай барилдана.

С хэсэгт О.Оюунчимэг эхний тойрогт Японы бөх Цүкаса Ёошидатай барилдах ялдсан бол D хэсэгт Б.Алтанцэцэг Германы бөх Паулин Старктай барилдаж мөн ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй -60 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт Б.Цогт-Очир барилдах бол эхний тойрогт Узбекстаны бөх Кемран Нуриллаевтай барилдаж цэвэх ялагджээ.

В хэсгийг тэргүүлсэн Э.Сумъяабазар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ бөхийг нэмэлт цагт базари үнэлгээгээр хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Лий Харимыг ялж хэсгээ тэргүүлжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Тайваны бөхөд ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. хүрэл медалийн төлөө барилдах түүний өрсөлдөгч нь Э.Ариунболд юм.

С хэсэгт Б.Сүхбат эхний тойрогт БНСУ-ын бөх Сынбэом Жиёнтэй барилдаж ялагдал хүлээсэн бол D хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Тайваны бөх Чонг-You Лингийг цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Японы бөхөд цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Голландын бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Э.Сумъяабазартай барилдахаар болжээ.

Эрэгтэй -66 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт Б.Нармандах эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казакстаны бөх Гусман Киргизбаевтай барилдаж базари үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Молдавын бөх Денис Вэйратай барилдаж ялагдал хүлээжээ. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Яго Абуладзад ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлжээ.

В хэсэгт Г.Сод-Эрдэнэ Туркменстаны бөх Хэким Агамаммедовтой барилдаж нэмэлт цагт цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Яго Абуладзыг цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Молдавын бөх Денис Вэйраг цэвэр ялсанаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Алтан медалийн төлөө Б.Эрхэмбаяртай барилдана.

С хэсгийг Ё.Басхүү тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайваны бөх Юн-Минг Ченгийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын бөхөд цэвэр ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаа болжээ. Торгуулийн тойрогт Израйлын бөх Баруч Шмаловыг ялснаар хүрэл медалийн төлөө Молдавын бөх Денис Вэйратай барилдана.

D хэсэгт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Финляндын бөх Лукас Сахатай барилдаж цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг базари үнэлгээгээр, хэсгийн аваргын төлөө Израйлын бөхийг нэмэлт цагт ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Францын бөхийг базари үнэлгээгээр ялжээ.