-66 кг жинд Монголын жүдочид гурван өөр өнгийн медаль хүртэв

O.Admin
2022-06-24

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах юм. Харин Украины шигшээ баг ирээгүй аж. 

Эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй -57 кг жинд В хэсгийг Л.Энхрийлэн тэргүүлсэн бол эхний тойрогт Их Британы бөх Леле Найрнтай барилдаж цэвэр, дараагийн тойрогт Чехийн бөх Зеро Земиноваг цэвэр, мөнгөн медалийн төлөө Чехийн бөх Зеро Земиноваг торгуулиар хожжээ. Улмаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Дариа Курбонмамадоватай барилдаж ялснаар алтан медаль хүртлээ.

Эмэгтэй -52 кг жинд С хэсгийг тэргүүлсэн Б.Хорлоодой тэргүүлсэн бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалийн бөх Жоана Диоготой барилдаж цэвэр ялжээ. Улмаар торгуулийн тойрогт Герман бөх Масча Балхаустай ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Түүний өрсөлдөгч Израйлын бөх Гефэн Примотой барилдаж базари үнэлгээгээр ялжээ. Тэрбээр их дуулга ангилалын тэмцэнээс тав дахь медалиа хүртлээ.

Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг барилдсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайваны бөх Чен Хао Линтэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан бол хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Лейла Алиеватай барилдаж базари үнэлгээгээр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Казакстаны бөх Абиба Абузановатай барилдаж цэвэр ялжээ. Тэрбээр цаашаа аваргын төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд аваргын төлөө Японы бөх Нацүми Цүнодотой барилдаж ялджээ. Улмаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд их дуулга ангилалын тэмцээнээс анх удаагаа мөнгөн медаль хүртжээ.

Эрэгтэй -66 кг жинд В хэсэгт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Финляндын бөх Лукас Сахатай барилдаж цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг базари үнэлгээгээр, хэсгийн аваргын төлөө Израйлын бөхийг нэмэлт цагт ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Францын бөхийг базари үнэлгээгээр ялжээ. Улмаар алтан медалийн төлөө Г.Сод-Эрдэнэтэй барилдаж цэвэр ялснаар алтан медаль хүртлээ. Тэрбээр их дуулга ангилалаас хоёр дахь медалиа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа их дуулга ангилалд түрүүлж байна.

Харин Г.Сод-Эрдэнэ Туркменстаны бөх Хэким Агамаммедовтой барилдаж нэмэлт цагт цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Яго Абуладзыг цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Молдавын бөх Денис Вэйраг цэвэр ялсанаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Алтан медалийн төлөө Б.Эрхэмбаяртай барилдана.

 С хэсгийг Ё.Басхүү тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайваны бөх Юн-Минг Ченгийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын бөхөд цэвэр ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаа болжээ. Торгуулийн тойрогт Израйлын бөх Баруч Шмаловыг ялснаар хүрэл медалийн төлөө Молдавын бөх Денис Вэйратай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй -60 кг жинд В хэсгийг тэргүүлсэн Э.Сумъяабазар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ бөхийг нэмэлт цагт базари үнэлгээгээр хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Лий Харимыг ялж хэсгээ тэргүүлжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Тайваны бөхөд ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. хүрэл медалийн төлөө барилдах түүний өрсөлдөгч нь Э.Ариунболдтой барилдаж ялснаар их дуулгын тэмцээнээс анх удаагаа медаль хүртсэн байна.

Харин Э.Ариунболд D хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Тайваны бөх Чонг-You Лингийг цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Японы бөхөд цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Голландын бөхийг цэвэр ялжээ