ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Урагшгүй “ноён”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-14

УБТЗ ХНН-ийн  дарга Д.Жигжиднямаад ичих нүүр алга. Хагас цэргийн зохион байгуулалттай, өндөр хариуцлагыг алхам тутамдаа шаардаж байдаг УБТЗ хэмээх байгууллагыг  толгойлж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэл амгүй ажилласан тохиолдол байсангүй. Хэрвээ түүнд ичих булчирхай байсан бол зөвхөн Улаанбаатар-Сайншанд чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэгний осол Д.Жигжиднямаагийн ажлаа хүлээлгэн өгөх шалтгаан байлаа.  

Энэхүү ослоос болж 300 гаруй хүн хохирч, хоёр хүн эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэж байхад Д.Жигжиднямаа албан тушаалтайгаа үлдэхийн тулд өргөдлөө өгөөгүй гэсэн мэдэгдлийг цацаж, гаргасан алдаагаа засаж, залруулахын тулд хичээж байна гэсэн утга бүхий тунхаглалыг УБТЗ-аас гаргаж байх жишээтэй. Мөн авлига, албан тушаалын наймаа, хууль бус томилгоо, 100 вагоны шахаа  гээд түүнийг тойрсон хэл ам одоо хэр нь намжаагүй. АТГ-ын хаалга татан түүнд хаягласан гомдол өнгөрөгч хаврын өдрүүдэд цуварч, одоо хэр нь хэргийн зангилаа тайлагдаагүй байна. Сануулбал, 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байдаг. Тэрбээр үүнийг худалдаж авахдаа Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр  авсан асуудалд шалгагдаж байгаа юм.

Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн ч тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авсан  тухай мэдээлэл байдаг. Үүнээс Д.Жигжиднямаа  770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгагдаж байгаа ч өнөө хэр нь шийдэгдээгүй байна. Тиймээс ажил үүргээ биелүүлж чаддаггүй урагшгүй “ноён”-д хариуцлага тооцож, УБТЗ ХНН-ийг аваръя.