ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Жигжиднямаа: Би өргөдлөө өгөөгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-14

УБТЗ ХНН –ийн дарга Д.Жигжиднямааг ажлаа хүлээлгэн өгсөн, өгөөгүй гэх мэт мэдээлэл байгаа билээ. энэ талаар түүнтэй холбогдож “Таван үг” солилоо.

-Таныг ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн, өгөөгүй гэх янз бүрийн мэдээлэл байна. Та өргөдлөө өгсөн юм уу?

-Би өргөдлөө өгөөгүй.

-Яагаад өгөхгүй байгаа юм бэ.  Цаад шалтгаан нь юу вэ. Тантай холбоотой өчнөөн хэл дагуулсан зүйл байгаа шүү дээ. Олон нийтийн зүгээс хэд хоногийн өмнө унасан Улаанбаатар Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэг унасан нь таныг өргөдлөө өгөх, ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болно гэж үзээд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би хариуцлагаа хүлээх бол хүлээнэ. Одоохондоо хийж гүйцэтгэх ажил байна.

-Та АТГ-т шалгагдаж байгаа. Энэ асуудал шийдэгдсэн үү?

 -Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.