ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2022-08-17

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1962 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1618, хулгайтай холбоотой 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 64, гэмт хэргийн шинжтэй 106 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 118, хүний биед халдсан 69, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 173, эрүүлжүүлэх байранд хоносон 128, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 45 тохиолдол гарчээ.