ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АН-ын генсек И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал хойшилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-08-17

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан шүүхэд өгсөн билээ. Тэгвэл иргэн И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх өнөөдөр 11.00 товлогдсон байсан.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ холбогдох баримтыг ирүүлснийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх есдүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Улмаар дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.