ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ховд аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь огцрууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-17

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцжээ.

Улмаар, үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй биелэсэн буюу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргажээ.

Учир нь Ховд аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хангалтгүй хийж, сум, багийн Засаг дарга нараа удирдаж чадаагүй, тэдгээр албан хаагчид нь төрийн бодлогыг зөрчиж БНХАУ-ын Элчин сайд руу багийн даргын цохолттой албан бичиг явуулж, улс орны асуудлыг гацаах оролдлого гаргасан зэрэг хариуцлагагүй асуудал нь түүний албан тушаалаа өгөх, ажлаас огцрох шалтгаан болжээ.