ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн болно

O.Admin
2022-08-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчид дүүргүүдэд байрлах Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ангиудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлдээ ороод байна. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих юм.

Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдөхөөр бэлтгэж буй юм. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу баг тамирчдын бэлтгэлтэй танилцан, заавар зөвлөмж өгч байна.