Манай эмэгтэй шигшээ баг Киргизстаны багийг хожиж, АНУ багт хожигдлоо

O.Admin
2022-08-25

Унгар улсын Дебрецен хотноо зохион байгуулагдаж байгаа 18 нас хүртлэх 3х3 тэмцээний ДАШТ-д Монгол Улсын 18 хүртэлх насны эмэгтэй болон эрэгтэй шигшээ багийн орж байгаа билээ. Тус тэмцээнд эмэгтэй баг "D" хэсэгт орсон бөгөөд Киргизстан, АНУ, Украйн, Египтын багуудтай нэг хэсэгт орсон билээ.

Өнгөрсөн шөнө хэсгийн эхний тоглолтоо хийсэн бөгөөд Киргизстаны багтай хийж 21-8 харьцаагаар буулгаж авсан бол хоёр дахь тоглолт АНУ шигшээтэй хийж 10-21 харьцаагаар ялагдал хүлээжээ. Хэсгийн дараагийн тоглолтоо Украйны багтай өнөөдөр шөнө 23:00 цагт хийх бол Египтын багтай 00:50 цагт тоглоно.