ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Бидон" Д.Ганбат бүлгийн даргын суудлаа өгөхгүй гүрийсээр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-08-30

УИХ-ын дахь АН-ын бүлгийн жинхэнэ даргаар сонгогдсон О.Цогтгэрэл бүлгийн даргын өрөөндөө тухлах гэсэн ч түүнд албан тушаалаа өгөхгүй хэмээн гүрийсээр байгаа Д.Ганбат өрөөгөө суллаж өгөхөөс татгалзжээ.

О.Цогтгэрэл нь бүлгийн даргаар сонгогдож, УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг УИХ-ын индрээс батламжилсан учраас өнөөгийн нөхцөлд тэр хууль ёсны бүлгийн дарга. 11 гишүүний зургаа нь бүлгийн хуралдаа сууж батламжилсан учраас 50-иас илүү хувийн саналаар сонгогдсон гэж хэлж болно.

Гэтэл С.Эрдэнэ тэргүүтэн 11 гишүүнтэй бүлгээсээ О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан тэргүүтэй зургаан гишүүнийг хөөж буйгаа мэдэгдэж, намын бүлгээ тарсан хэмээн мэдэгдсэн билээ. Ийм нэг маргаан Ардын намын сандал суудлын хэрүүлтэй зэрэгцэн эхэлж, өнөөдөр эрчээ аваад байна.

Бүлгийн даргын суудлаа бүтэн жил өгөхгүй гэдийж байгаа Д.Ганбатыг хоёр давхарт байрлах бүлгийн өрөөнөөс албадан гаргах асуудалд ч яригдаж магадгүй байгаа юм. Ширэн нүүрлэж, албан тушаалдаа эрдэж эрхэлсээр буй энэ хүнд Монголын төр огт өргүй байлтай. Гэтэл бүлгийн даргын ажлаа өгөхгүй хэмээн гэдийж, бүр өрөөгөө ч суллахгүй хэмээн улайрч буй нь дэндүү ичгэвтэр. АН-ын маргаан зөрчил эцэстээ олны элэг доог болж буйг эдгээр хүмүүс мэддэг болов уу.