Европын супер цомд “Атлетико” түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-16

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлсэн “Реал Мадрид” болон Европа лигийн цом хүртсэн “Атлетико Мадрид” клубүүд Супер цомын төлөө өнгөрсөн шөнө туллаа. Багийнхаа шилдэг тоглогч Роналдог Итали руу явуулсан “Реал Мадрид” энэ тоглолтод тааруухан байж, “Атлетико”-д 4:2-оор хожигдлоо.

Тоглолтын 1 дэх минутад Диего Коста тооны харьцааг нээсэн. Харин 27 дахь минутад Бензема хариуг нь барьсан бол Рамос 63 дахь минутад багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч өнөөх Коста 79 дэх минутад тэнцүүлж дөнгөсөн.

Улмаар үндсэн цагт хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Сунгасан цагийн 98 дахь минутад Сауль нэгийг нэмсэн бол Коке 104 дэх минутад гүйцээжээ.  Ийнхүү “Атлетико” Европын супер цомд түрүүлж, шинэ улирлыг гайхалтай эхлүүллээ.