ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулгад холбогдох шүүх хурал маргааш болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-16

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болох аж.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас товлогдоод байгаа урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох юм байна.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж байгаа юм.