Коста Европын супер цомын хамгийн хурдан гоолыг орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-16

Испанийн хоёр том баг болох “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид” клубүүд Европын супер цомын төлөө тоглосон билээ. Энэхүү тоглолтод “Атлетико” өрсөлдөгчөө 4:2-оор буулгаж авч, илүүрхсэн.

Тэгвэл энэ тоглолтын 49 дэх секундэд  Коста гоолдож, тооны харьцааг нээсэн. Энэ нь Европын супер цомын тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоол болжээ.