ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль бусаар эм борлуулж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийг торгожээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-08-16

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар  “БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн “Jinchenhai”  ХХК, “Аполло” ХХК эмийн бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийж байна. Мөн эмийн сүлжээ бизнесээ мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэж” гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийжээ.  

Шалгалтаар БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай “Жин Чен Хай” ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, худалдан борлуулж байсан нь илэрчээ. Хууль бусаар худалдан борлуулсан эмнүүдийн 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан аж. Иймд тус компанид Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 3.000.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, 11 нэрийн нийт 155 хайрцаг, 7.798.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ.