ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нүүдэлчин Монгол-2018” наадамд 400 гаруй хүн оролцов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-16

“Нүүдэлчин Монгол-2018” наадам “Хүй долоон худаг”-т болсон юм.  Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн аж.

Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлөөр өрсөлдсөн байна.