ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Содон” хорооллын арын замыг хаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-18

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Үүний дагуу дулааны шугам татах зорилгоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг өнөөдрөөс  09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хаахаар болсон байна.

Мөн тус дүүргийн  19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг өнөөдөр оройны  23:00 цагаас маргааш өглөөний  07:00 цаг хүртэл хаах аж. Түүнээс гадна, Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг өнөөдөр оройны  23:00 цагаас маргааш өглөөний  07:00 цаг хаах юм байна.

Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хаана.  Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг өнөөдөр оройны  23:00 цагаас маргааш өглөөний   07:00 цаг хүртэл хаахаар болжээ.