ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч

O.Admin
2022-09-12

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос III сургуулийн талаарх сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Орос III сургуультай холбоотой асуудалд Монгол Улсын Засгийн газар эргэлт, буцалтгүй шийдвэрээ гаргасан. Орос III сургуулийн захирал байсан, ажлаасаа халагдсан Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

Тэрбээр сургуулийнхаа хамт олны дотоод групп дээр эцэг эх, багш нарын жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байсан. Монгол Улс туурга тусгаар улс. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын тэр тусмаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан, тэдэн цагт тушаал, шийдвэр гаргана гэдэг болчимгүй мэдээлэл гаргах эрх аль ч улсын элчин сайдад байхгүй.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж байгаа хамгийн болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яам ноот бичиг гаргах болов уу гэж бодож байна. Орос III сургуультай асуудалд цэг тавьсан.

Энэ сургууль 100 хувь Монгол Улсын өмч. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн төлбөрөөс авдаг. 16 хувийг Монгол Улс татвар төлөгчдийн мөнгөнөөс хувьсах зардлаар өгч байгаа. Хувьсах зардалд мөнгө гаргахгүй, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн эсрэг гадаадын этгээд байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой" гэв.