ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наймдугаар сард зөрчлийн хэрэг 72.9 хувиар өсжээ

O.Admin
2022-09-13

Улсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын байдлаар 228043 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь долоодугаар сартай харьцуулахад 72.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт зөрчлийн хэргийн 70 хувь нь Нийслэлд, 30 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.17 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.75 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд 227339 хүн, 252 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 74.8 хувиар, хуулийн этгээд 12.5 хувиар тус тус өсжээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй байгаа бол 64.9 хувь нь 26-45 насныхан байна. Наймдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 7 дугаар сартай харьцуулбал хулгайлах зөрчил 2.7 дахин, танхайрах зөрчил 2.1 дахин, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 94.6 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 80.3 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 75.6 хувиар, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 57.1 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 16 хувиар, хүний биед халдах зөрчил 15.1 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 5.9 хувиар тус тус өссөн байна.