“Тал нутгийн марафон” тэмцээн өнөөдөр болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

“Тал нутгийн марафон”, “Богдхан ултра трайл 50 км” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр   Богдхан уулын Шаварт гэдэг газар болох юм.

Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.  Энэ удаагийн “Тал нутгийн марафон” тэмцээнд гүйлтийн алдартай  тамирчид цөөнгүй оролцож байгаа аж.

Тухайлбал, өнгөрсөн жил "12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн"-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн Р.Эрдэнэ-Оргил энэ тэмцээнд оролцох юм байна. Мөн  Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. "Хөл нүцгэн ханхүү" нэрээрээ алдартай Ёошино Цүёоши гэдэг тамирчин ч оролцохоор болжээ.

Түүнээс гадна,  Франц Улсын иргэн, ууланд авирагч, трайл ран төрлийн гүйлтийн тамирчин  Карол Фүкс оролцож байгаа юм байна.