ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

O.Admin
2022-09-15

УНТЭ-ийн эмч нар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ. 14 настай хүү, хавдартай 23 настай төрсөн ахдаа үүдэл эсийн донор болов. Ийнхүү энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас 2 тэрбум орчим төгрөг зарцуулагддаг өртөг өндөртэй хагалгааг улсдаа хямд өртгөөр хийх боломж бүрдлээ. Монгол улсад үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр бид манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг 1-ээр цөөрүүллээ.