ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мал бүхий иргэдийг нүүлгэх ажил дуусах шатандаа оржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-19

Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн билээ. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм.

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж. Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч баасан гарагт тус ажлын үйл явцтай танилцах үедээ Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрөгдсөн бүсэд гаргахыг хүссэн юм.

Өмнө нь энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж байсан ч иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Засгийн газар, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчөөгүйг шүүхээр тогтоосон байна. Хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ.

Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин гарсан нь саяхан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс бусад 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаасаа хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудлууд бас бий. Бидний ажлыг ойлгож зөвшөөрөгдсөн бүсрүү нүүх нь зүйтэй юм” хэмээв.

Үүний дараа хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн бүс Ногоон толгойд ажиллалаа. Ногоон толгойд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх сурьшсан байна.

Б.Тогтох 

Б.Тогтох