Г.Мандахнаран эхний ялалтаа авч, Э.Бэхбаяр шөвгийн наймд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Азийн спортын наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.  74 кг-ын жинд  зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран тэгшитгэлийн барилдаанаа БНХАУ-ын Ву Вейтэй хийж 8:4-өөр яллаа. Тэрбээр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Японы Юүхи Фүжинамитай хүч үзнэ.

Тэгвэл 57 кг-ын жинд барилдаж буй  ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялав. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовтой хүч үзэхээр боллоо.