ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн ажил олгогчдод мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна

O.Admin
2022-10-13

Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжилд зохистой хөдөлмөрийн үр нөлөө” сургалтыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар (МХЕГ) Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Баянхонгор аймгийн эрчим хүч (нам даралтын зуух ашиглагч), уул уурхайн салбарын ажил олгогч, ажилчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцов.

Сургалтыг нээж МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газрын дарга Б.Батзориг, Баянхонгор аймгийн МХЕГ-ын дарга Н.Бямбадорж, Баянхонгор аймгийн АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн нар үг хэлэв.

Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрхэн ойлгох, хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг МХЕГ-ын хөдөлмөрийн хяналт, нийгмийн хамгаалал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах байцаагчид хүргэлээ. Сургалтад МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга М.Нямдаваа хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах талаар цахимаар мэдээлэл өгч оролцлоо.