Бүжгийн ДАШТ-д Moon Dance хамтлаг мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2022-10-16

Герман Улсын Брауншвейг хотод 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр болсон Бүжгийн спортын Латин болон Стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Moon Dance Team 2-р байранд шалгарч анх удаагаа дэлхийн аваргын медаль хүртлээ. 

Мөн 4-р байранд Star dance маань шалгарсан байна.

1-р байр Grün Gold Club Bremen /Герман/

2-р байр Moon dance Team /Монгол/

3-р байр TSG Bremerhaven /Герман/

4-р байр Star dance /Монгол/