Бостон Селтикс нээлтийн тоглолтод Сиксерсийг буулгаж авлаа

O.Admin
2022-10-19

NBA-ын 2022-23 оны улирал өнөөдөр эхэллээ. Өнөөдөр хоёр тоглолт болох бөгөөд эхний тоглолт өнгөрсөн жилийн дорнод бүсийн аварга баг болох Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай тоглолоо. Тоглолтын эхний үед зочин баг таван оноогоор тэргүүлсэн ч үлдсэн гурван үед Селтикс илүү байж чадсанаар 117-126 харьцаагаар нээлтийн тоглолтод ялалт байгууллаа.

Тус тоглолт Жейсон Тэйтум 35 оноо, 12 самбар, 4 дамжуулалт, Жейлон Браун 35 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Малколм Брогдон 16 оноог авчээ. Эсрэг багаас Жеймс Харден 35 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 26 оноо, 15 самбараас бөмбөг авчээ.