Кавай Леонард гэмтлээс эргэн ирж, баг нь хожил байгууллаа

O.Admin
2022-11-18

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбйадаа Детройт Пистонс багтай тоглож 91-96 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар улирлын 9 дэх хожлоо байгуулсан бол Пистонс гурван хожил, 13 хожигдолтой байна.

Тус тоглолтод Кавай Леонард гэмтлээс эргэн ирсэн бөгөөд энэ улирлын гурав дахь тоглолтондоо оролцжээ. Өнөөдөр тэрбээр 25 минут тоглохдоо 6 оноо авсан бол Рижжи Жейксон 23 оноо, Моррис, Пол Жорж нар 16 оноог авчээ. Эсрэг багаас Боян Богданович 26 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Брүүклин Нетс 109-107 Портленд Трэйл Блэйзэрс

Сан Антонио Спөрс 112-130 Сакермэнто Кингс