Английн шигшээ хэсгийн эхний тоглолтод ялалт байгууллаа

O.Admin
2022-11-21

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь тоглолт B хэсгийн Англи болон Ираны шигшээ багуудын хооронд болоход Англичууд 6-2 харьцаагаар хожлоо.

Тоглолтын салхийг 35 минутад Беллингем, 43, 62 минутад Сака, 45+1 минутад Стерлинг, 71 минутад Рэшфорд , 89 минутад Грилиш нар гоолдсон бол эсрэг багаас 65 минутад Тареми, 90+13 минутад торгуулийн цохилтоор Тареми гоолджээ.

Англи дараагийн тоглолтоо тав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагийн шөнө 03:00 цагаас АНУ-ын шигшээ багтай тоглох бол Ираны шигшээ арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт 18:00 цагаас Уэлсийн шигшээ багтай тоглоно.