ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Индонезид газар хөдөлж 162 хүн амь насаа алдлаа

O.Admin
2022-11-22

Индонезийн Ява аралд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 162 хүн амиа алдаж, 330 орчим хүн гэмтэл авчээ. Газар хөдлөлтийн голомт арлын баруун хэсгийн Чианжур хотод газрын 10 км-ын гүнд бүртгэгджээ. Аврагчид нурангин доороос хүмүүсийг эрж, хайх ажлыг үргэлжлүүлж байгаа учир хохирлын хэмжээ нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.

Хүн ам шигүү сууришсан бүсэд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй хөрсний нуралтад олон байшин нурж сүйдсэн байна.

Баруун Явагийн захирагч Ридуан Камилийн мэдээлснээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим иргэдэд гадаа эмнэлгийн хашаанд тусламж үзүүлж буй аж.

Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Жакарта хотод нь мөн мэдрэгдсэн бөгөөд өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Индонез улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд 2018 онд Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлтөд хоёр мянга гаруй хүн амиа алдаж байжээ.