Ришарлисон дубл хийж, Бразил хожлоо

O.Admin
2022-11-25

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр G хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Швейцар, Камерун, Бразил, Серби гэсэн багууд орсон юм.

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт Бразил болон Сербийн багууд болж 2-0 харьцаагаар Бразил хожлоо. Тус тоглолтын салхийг 62 минутад Ришарлисон нээсэн бол 73 минутад унаж татан тоглолтын хоёр дахь гоолоо оруулсан нь энэ ДАШТ-ий хамгийн үзүүштэй гоолуудын нэг болов.

Бразилын баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 29-ны мягмар гарагийн шөнө 00:00 цагт  Швейцар эсрэг тоглох бол Сербийн баг арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагийн орой 18:00 цагт  Камеруны эсрэг тоглоно.