ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Багш, оюутанд үйлчлэх төв үүдээ нээлээ

O.Admin
2022-11-25

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Монгол Улсын Их сургуулийн “Багш оюутанд үйлчлэх төв”-ийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус барилга нь найдвартай ажиллагааны II дугаар зэрэгт хамрагдах ба тэжээлийн кабель татах, холболт хийх, дотор холбооны угсралт, галын дохиолол, ажиглалтын камер, телефон сүлжээ, зэрэг инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн дуусаж тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна. Барилга доторх ус хангамжийг энгийн болон ахуйн ус хангамжийн системтэй байхаар төлөвлөж, барилгаас гарах бохир усыг өөрийн урсгалаар нь хоёр өөр гаргалгаагаар зайлуулахаар төлөвлөжээ.

2021 оны тавдугаар сард эхэлсэн барилга угсралтын ажил нь зоорьтой таван давхар барилга юм.

Зоорийн давхарт: 10 авто машины зогсоол, техникийн өрөө, агуулах

1 дүгээр давхарт: Ресторан, агуулах, гал тогоо, хүйтэн агуулах, бусад туслах өрөөнүүд

2 дугаар давхарт: Худалдаа, үйлчилгээний заалнууд, бэлтгэлийн өрөө, буфет, түгээх өрөө

3 дугаар давхарт: Оффисын өрөөнүүд, эмчилгээний өрөөнүүд

4 дүгээр давхарт: Фитнес, иог, үйлчилгээний танхим, багш дасгалжуулагчийн өрөө

5 дугаар давхарт: Хурлын заал, хүлээлгийн өрөө, агуулах

Дээвэрт: Хүлэмж зэргийг тус тус төлөвлөсний дагуу гүйцэтгэсэн.

Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. МУИС-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК хийж гүйцэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.