ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Академич Д.Доржготов гуайд хоёр өрөө байр олгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-25

Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн Академич Д.Доржготов гуайг гэр бүлийн хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын нар академич Д.Доржготов гуайн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг мялааж хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн батламжийг гардуулсан байна. 

Академич Д.Доржготов болон түүний шавь нар нь нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажиллаж ирсэн эрдэмтэд ажээ.