Юта Жазз 12 секунтэд дөрвөн оноо авч, аваргуудыг буулгаж авлаа

O.Admin
2022-12-08

NBA -ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт улирлыг гайхалтай эхлүүлсэн Юта Жазз талбайдаа өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож 123-124 харьцаагаар Жазз хожлоо. 

Тус тоглолт дуусахад 12 секунт дутуу байхад аваргууд дөрвөн оноогоор тэргүүлж байсан ч Жаззын залуучууд гайхалтай эргэн ирэлтийг хийж хожил байгуулжээ. Улмаар 15 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-д бичигдэж байгаа бол Уорриорс 13 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жордан Кларксон 22 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Малик Бийсли 18 оноо, сэлгээнээс Фонтека 18 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри тоглоогүй бөгөөд Жордан Пүүл 36 оноо, 8 дамжуулалт, Клэй Томпсон 22 оноо, сэлгээнээс Жонатан Куминга 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Лос Анжелес Клипперс 111-116 Орлондо Межик нэмэлт цагт
  • Шарлот Хорнетс 116-122 Брүүклин Нетс
  • Атланта Хаукс 89-113 Нью-Иорк Никс
  • Лос Анжелес Лейкэрс 113-126 Торонто Репторс
  • Вашингтон Уйзардс 111-115 Чикаго Буллз
  • Оклахома Сити Тандер 102-123 Мемфис Гриззлис
  • Сакермэнто Кингс 113-126 Милоуки Багс
  • Индиана Пэйсэрс 115-121 Миносато Тембэруолвз
  • Детройт Пистонс 98-104 Нью-Орлэйн Паликанс
  • Голдэн Стэйт Уорриорс 123-124 Юта Жазз
  • Бостон Селтикс 125-98 Финикс Санс