Нью-Орлэйн Паликанс баг Финикс Сансыг хожиж, бүсийг тэргүүлж байна

O.Admin
2022-12-12

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Орлэйн Паликанс талбайдаа Финикс Санс багтай улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Паликанс хожигдсон хэдхэн хоногийн өмнө болсон хоёр дахь тоглолтод Паликасн хожсон бөгөөд өнөөдөр болсон гурав дахь тоглолтод нэмэлт цагт 124-129 харьцаагаар Паликанс хожлоо. Улмаар улирлын 18 хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин Санс 16 хожил, 11 хожигдолтой болж өрнөд бүсийн дөрөв рүү унасан байна.

 Тус тоглолт Зион Уйллиамс 35 оноо, 8 самбар, 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ Макколум 29 оноо, Нажи Маршил 16 оноог авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр тоглоогүй бөгөөд Майкл Бриджс 27 оноо, ДиАнррэй Эйтон 28 оноо, 12 самбар, Камерон Пэйн сэлгээнээс 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Финикс Санс 124-129 Нью-Орлэйн Пеликанс нэмэлт цагт
  • Лос Анжелес Лэйкэрс 124-117 Дэтройт Пистонс
  • Сакермэнто Кингс 99-112 Нью-Иорк Никс
  • Toронто Репторс 99-111 Oрландo Межик
  • Шарлотт Хорнетс 113-131 Филадельфи 76
  • Чикаго Буллз 122-123 Aтлантa Хаукс нэмэлт цагт
  • Милоуки Бакс 92-97 Хьюстон Рокетс